Хуримын ойгоо тэмдэглэв

img

 

Реппер Жей Зи, дуучин Бейонс нар 2009 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуримаа хийсэн билээ. Тэдний хуриманд гэр бүлийнхнээс өөр хүмүүс оролцоогүй бөгөөд хэвлэлийнийг оролцохыг эрс хориглосон юм.  Өнгөрсөн он хос “Run the one” гэх аялан тоглолтоо хийсэн бөгөөд энэ үеэр хуримынхаа бичлэгийг анх удаагаа фэнүүддээ үзүүлсэн билээ.

 

Жей Зи, Бейонси нарыг албан ёсоор хуримаа хийгээгүй, хамтран амьдрагчид хэмээн хэвлэлүүд бичдэг байсан.

 

Өчигдөр хосын хуримын долоон жилийн ой тохиосон байна. Тэд хуримын ойгоороо гэрлэлтээ дахин батлуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ