Казиногийн хуулийн ажлыг хэсэгт хэн хэн багтав
Монгол Улсын Засгийн газраас Казиногийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Өнгөрсөн баасан гаригт уг хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцсэн санал хураалт нь хойшилсон билээ. Гишүүдийн дунд дэмжих, эсэргүүцэх гэдэг хоёр туйлыг үүсгэчихээд байгаа уг хуулийг төслийн ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ахалж байгаа юм. Казиногийн хуулийн ажлыг хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Д.Оюунхорол-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
н.Байгальмаа-Барилга, хот байгуулалтын дэд сайд
н.Уугангэрэл-Хууль зүйн яамны дэд сайд
Б.Маргад-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга
Р.Чингис-Цагдаагийн ерөнхий газрын дарга
Б.Пүрэвдорж-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
Д.Даваасамба-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
н.Батбаяр-Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын төсвийн орлогын хэлтсийн дарга
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ