Гүйгүүл морь шиг Гүндалай хүү минь...

img

Тойргоо сольж хулжин одсон хүүдээ Хоймор нутгийн түмнийх нь үг саналын тоймыг бөөгнүүлж захидал болголоо. ...Захидлыг гардан бичих ёстой эзэд нь алс хөдөө сумын бартаатай замтай уулын аманд амьдрах тул ШУУД захидал хэлбэрээр хэлэх үгийг нь буулгав.   

 

...Хамгийн сүүлд хүү минь чамайг хаягаа солиод Эрдэнэт рүү шилжчихсэн гэж сонслоо. Хэдэн жил итгэлээ өгч улс төрд гаргасан хүүгээ харамлах ч шиг, хардах ч шиг боллоо. Нэг удаа сонголгүй “юм бодог” гээд улираасанд гомдчихсон юм болов уу даа.

 

 

Ганцаараа бие даагаад гарч ирж байхдаа чи ч бас л галтай цогтой. Бас шаггүй шартай хүү байсан шүү. Тэр муу Ц.Нямдорж та хоёр баахан үздэг байв даа. Хэдэн онд билээ дээ. Чамайг өнөө олонхийн хэдтэй ид үздэг байхад хилээр гаргахгүй гээд л хэдэн тусгайгийн нөхөр хашаад. Чи ч хамгаалагчтайгаа хамжаад зүтгээд л. Бид нар чинь тэгэхэд улсын наадмаар өндөлзөөгүйгээ өндөлзөж зурагтаараа чамайг түшиж, зөвтгөж суулаа шүү дээ. Хамаагүй зоригтой хэлнээ чи чинь. Хөвсгөлийн хүү ч тэр хурлын танхимд бужигнуулж ганц дайчин гандаардахгүй гэдгийг нэг харуулсаан. Халзагнаад барж идэхгүйгээ мэдээд нөгөө намынхан чинь дэгээ тавьсан байх л даа. АН-ын нөхөд чамайг тэгээд нэг элсүүлчих шиг болсон. Үгүй тэгээд ганцаараа тэр хурц шүдтэй, чоно шиг санаатай, эрх барьж байгаа улстай чинь яаж ч үзэлцэхэв дээ гээд. Тэр үед гэнэт нам дагахад чинь нутгийн олон чиний л талд байсан шүү.

 

Үгүй тэгсэн гомдмоор. Хүү минь чи одоо энэ муу хэдэн сумаа хөдөө хол, шавар шороотой, зам нь бартаатай л гэсэн гэнэ. Чиний тэр үзэж тараад байсан Нямдорж чинь одоо тэгээд Увсыгаа хаячихгүй шавартай замаар зүтгэсээр хэд ч гарчихав даа. Увс чинь тэр хойдоодоо бол айхтар шавартай, олигтой зам байхгүй. Ой тайга, шавар намагтай. Оросын хил давсан малын хулгайч дээрэмчин ихтэй гэх шив. Манай эндхийн хэдэн сумын замд таарах шавар намаг бол тэр Увсын замын хажууд тогтоол ус юм гэсээн. Хөдөөний бид тэгээд золиг шиг хачин уярамтгай даа. Гишүүн хүн байлаа гээд хар замаар өдөр болгон давхиж ирээд байх ойрын аймгийнханд бол юун сонин. Ямар юмаараа нэр хүндтэй байхав. Харин зам жим муутай энэ хөдөө алс газар чинь шавартай гуталтай, ам нь цангачихсан нутгаас гарсан депутаат сайхан инээгээд зориод ирэхээр чинь тэвэрч аваад чухам тэр дор нь саналаа дугуйлаад ялуулчихмаар болно ш дээ. 

 

Ингэхэд Гүндалай хүү минь энэ төр бас чамд чухал алба, сайд даргыг харамгүй өгч байсан байна шүү. Эрүүл мэндийн сайд байхдаа юу амжуулсан билээ хүүхээд. Элдэв юм их сонсогдсон шүү. Тендер будилуулсан. Шахааны хэрэг үүслээ гэх ч шиг. Бид бас өмөөрөөд л сууж байсан. Зарим нь хот орж чамайг хуссаныг эсэргүүцэж жагсч хүртэл явлаа шүү дээ.

 

Өөрийн бодлоор дайрч элдэв санаа хавчуулаад яахав. Хүүхдүүдээр “гүүгэл”-дүүлж тэр үеийн хэдэн бичилбэр олууллаа. Миний нууц улаан мэнгэ хаана байдгийг ч хэлчихэж мэдэхээр айхтар юм архивалдаг эд юмаа энэ “гүүгэл” цонх чинь. Тэр оюутан хүү миний хэлснээр гүүгэлдээд баахан юм гарч ирснээс зарим нэгийг дуудаж өгсөн нь нэг ийм утгатай.  

 

“...Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байна. Засгийн газрын бодлогоос зөрж гадаадын хөрөнгө оруулалттай уурхай руу дайрч, хүний амь нас хохироосон, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатартай зодолдож сайд хүний ёс зүйд нийцэхгүй зүйл хийсэн, Эрүүл мэндийн бодлогын залгамж холбоог алдагдуулсан, Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын нэр хүндийг гутаан доромжилж, эмч өвчтөн хоёрын харилцааг муутгасан” гэж ирээд л нөгөө Миеэ-Гомбын  мантгар хүү чамайг ч авч өгч байж дээ. Тэр үед миний чамайг өмөөрч байсан гэж. Муу МАХН-ын махууд. Элбэгээг унагахдаа хүүг минь ашиглачихаад одоо тамхины иш шиг хаяж байх шив гээд л. Ганц би ч биш бараг нутгаараа л чамайг өмөөрсөн дөө... Хамт зодолдсон сайд И.Эрдэнэбаатарыг нь болохоор зүгээр орхиод. Хариуцсан салбарт нь осол болж гурван хүний амь өнгөрчихөөд байхад сайд Ц.Цэнгэлийгээ ярих ч үгүй халхлаад гээд. Би бол санаж л байна. Төсвийн 4.4 тэрбум төгрөгийг хууль зөрчин  илүү зарцуулсан гээд байсан тэр үеийн сайд Л.Одончимэд нарыгаа болохоор зүгээр толгойг нь илээд байсан санагддагийн. Тэгэхэд ганц манай муу Гүндалайг балай тэнэг болгож харууллаа гээд л цай уух зуурт л Хөвсгөл нутагт чиний тухай яриа гэрээр нэг болдог байлаа шүү дээ. Тэгэхэд ч бид чамайг тэр бие даасан “хнопоо” сайдын суудлаар наймаалцчихлаа гэж хартай сэвтэй юм бодоогүй шүү хүү минь. Тэгээд одоо бодох нь ээ чамайг сайд болж жаалж явахад манай муу Мөрөнгийн эмнэлэг хэр дээрдсэн юм бэ дээ. Төвд байх эмч хүүгээс асуухаар “гавайгүй дээ” л гэх юм билээ дээ.Тэр ч гэхдээ бас нөгөө намын улаан талдаа л нөхөр л дөө. Мөнхийн ус авчирсан ч өөр намынхан хийсэн л бол “архи л байна лээ” гэж хэлж чадах нөхөр. Нутгийн бид тийм хүний үгээр хүүдээ дүн тавихгүй ээ. Барьцтай баримттай л юман дээр ноолно.      

 

Хүү минь “Хөвсгөл аймаг нийслэлээс хол, зам нь бартаатай, сумууд нь хоорондоо маш их зайтай. Би тэгээд ойрхоноор нь Эрдэнэтийг сонгосон” гэж зурагт араажаваар ярьсан гэх шив. Хоймор энэ нутгаас хүү минь чи гурван удаа итгэл хүлээж Их хуралд сонгогдсон доо. Одоо хүртэл хэдэн сумын зам нь бартаатай байгаа нь тэгээд бидний л буруу болж таарч байна уу. Бороо хур оруулаад байдаг тэнгэрийн буруу болж байна уу. Энэ хотоос Мөрөн рүү ирсэн замыг тэр Алтанхуяг биш чи л зүтгэж байгаад эрт тавиулчих байсан юм. Чи ер нь юу хийсэн хүүхэд вэ ингэхэд. Яагаад мөр буруулаад давхиад байна. Малгайгаа сольсон ч, намаа өөрчилсөн ч толгой чинь байрандаа байгаа л харагдах юм. Юу яриад явна даа. Нутгийн бид чинь одоо гайхаж суугаа шүү.

 

“УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая нам” байгуулж, 2016 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшихээр болсон тухайгаа мэдэгдээд байгаа. Тэгвэл тэрбээр энэ долоо хоногт /04.15/ Улсын Дээд шүүхэд хандан намаа албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ гаргахаар төлөвлөжээ. Дээд шүүхэд намаа албан ёсоор бүртгүүлэхийн тулд 801-ээс доошгүй гишүүнчлэлтэй байх ёстой бөгөөд одоогоор Ард түмнээ хайрлая намд 700 гаруй хүн бүртгүүлээд байгаа гэнэ...” /хэвлэлийн эх сурвалжаас.../

 

Наад байгуулсан хоёр дахь намын чинь чиглэл санаа нь бол маниусыгаа Германд байгаа юм шиг халамж анхааралтай болгох талаа харсан гэж хэлэв үү. Тэр немцүүд одоо ард түмнээ их хайрладаг болсон байх нь ээ. Хөгжилтэй лут орон гэсээн. Багаасаа тэнд байсан чи л мэдэж байгаа. Хууль журмаа дээр доргүй сахидаг, улстөрчид нь ярьсан хэлсэндээ байдаг. Маниас хол явчихсан л нийгэм байдаг байх даа. “Эрдэнэтийнхэн азтай. Монголын Герман болж Гүндалайд тусгайдаа хайрлагдах юм байна даа” гэж егөө нэг нь намыг чинь явуулж байна лээ шүү.

 

Чи нэг далайн тэнд төөрч балараад бөөн эрэл босгодог чинь хэдэн он билээ. Тэгэхэд хэдэн хөгшчүүл нийлчихсэн чамайг амьд гараасай гэж бөөлүүлж хүртэл явсан дуулдсан. Эгэл хүмүүсийн итгэл гэж нэг олдохоороо тэнгэрийн дайд шиг уужим холд хүнийг хөтлөх. Нэг алдагдчихвал энүүхэн хонхороосоо гаргахгүй дараад унагачих. Дааж явахад хүнд ачаа гэж хөгшчүүлийн хэлдэг үнэн шүү.

 

Хүү минь чамайг саяхан “би өөрчлөгдсөн” гэж ярьсныг чинь энэ “ДДШ” ТВ-тэй манай нэг малчин хүү үзсэн байна лээ. Үнэхээр өөрчлөгджээ гээд л инээгээд байна лээ. Тэр ч юмны нарийн цаадахыг мэдэхгүй. Хий хүн явуулахаас цаашгүй ойворгон харламар даа.

 

Наад Эрдэнэтийнхэн чинь тэгээд хүнээр ямар улс юм бол доо. Хөвсгөлөө хаясан шигээ биднийг бас хаяад Багануурт очоод, “үйлдвэржилтээ аварья” гэдэг нам байгуулчихвал яахын гэж ороож дэгээдсэн юм яриад байх вий дээ. Манайхан чинь сонгуульдаа шударга үзчихгүй тэгээд нэгнийхээ өнгөрснөөр бугуйл хийж хүзүүнд нь цалам шидэх гээд байдаг гэмтэй улс шүү.

 

Саяхан зурагтаар нүдний шил зүүчихсэн харагдав уу даа. Зохиж байна лээ. Үг яриа чинь ч итгэлтэй зоримог хэвээрээ л харагдана лээ. Мөнгөн тоногтой эмээл хазаар тохлоо ч хонины морь наадамд давхихгүй дээ гэж хөгшчүүл хэлдэгсэн. Гэхдээ мориор бол хүү минь чи улс төрд бас хол харайлттай хүн шүү. Харин сүүлийн үед гэнэт амаа авч давхидаг манай хээртэй адилхан оргиод, энэ дотор ёдор шиг эгдүүцэл хөдлөөд байх юм. Бидэнд ер нь танигдахааргүй л өөрчлөгдсөн байгаа гэдэг үнэн болоод гомдох ч шиг. Эрдэнэт ч одоо хот газар даа. Тэр “иймииж”, нүүрний хувирал зэргийг айхтар хардаг улс байх. Тэгэхээр өшөө харагдах байдалдаа сайн анхаараарай. Яхрьж хэлж байгаадаа ч гэсэн бодолтой л бай. 

 

За тэгээд хадуурахаа зогсоож Монгол хүн байна. Замыг чинь ерөөж, дөрөөгий чинь мялааж захидлаа дуусгая даа.

 

Ард түмнээ үнэхээр хайрлана шүү. Амалсандаа хүрээрэй. Дахиад л НАМ битгий байгуулаарай. Манай хотоос ирсэн хүү гэнэт буцахаа байгаад “малаа хайрлья” гэдэг баг байгуулна гээд гүйгээд байна. Чамтай барьцаж байгаа ухаантай юм байлгүй. Хүүхэд яахав. Хөнгөн итгэмтгий. Нам байгуулах, баг байгуулах хоёр адилхан л гэж бодож яваа. Ингэж тэгж байгаад ирэх сонгуулиар багийн даргад санаатай ч юм шиг. Өхөөрдмөөр санаа цухалзуулаад байна лээ. Би хэлж байгаа юм. Заавал баг, хамтлаг байгуулж байхаар зүгээр энэ голын хэдэн хөгшний малын захыг эргүүлээд сэтгэлээсээ ганц жил эндээ суурин байгаад амьдрал үзчих. Тэгвэл аяндаа чамайг нэр дэвшээ ч гэж өөрсдөө хэлнэ шүү дээ гээд. Үглээд л байгаа. Чихгүй толгой оргиод л багаа дэмжүүлсэн гарын үсэг цуглуулна гээд л хар үүрээр мордсон. 

 

Эрдэнэт адилхан л монголын минь нэг нутаг орон, хот хүрээ газар. Тэнд чи олондоо тустай байвал энд тустай нэгэн адил. Гэхдээ сонгууль гэдэг хатуу сорилтой айхтар тоглоом. Хүний газар хэцүү. Хүрэн бөөртэй хандах магад. Элдвээр ороогоод байвал сайнаар хэлж бид эндээсээ дэмжинээ хүүгээ.

 

“Эрхлүүлчихсэн юм бид нар. Сайн ташуурдаад байвал давхиад байх хүү дээ” гэж голыг нь бариад хэлнээ ах нь.

 

Гүндалай хүү минь. Болохгүй бол наад тойргоо хаячихаад гүйгүүл морь шиг гүйгээд ирээрэй бидэндээ. Нутгийн бид чинь жудагтай шүү. Нулимсыг чинь арчаад түшээд л авна даа. Наанаасаа тэгээд дээшээ гарчихвал “ард түмнээ хайрлана” гэснээ харин бүү мартаарай.

 

ШУУД-ын хүүхдүүдээр шууд захидал бичүүлсэн хоймор сайхан Хөвсгөл нутгийн жирийн сонгогч...

 

Сийрүүлэн буулгасан ШУДАРГА ШУУДАНЧ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ:
ЭНЭ ХҮН УДАХГҮЙ МОНГОЛ УЛС ЗАМ МУУТАЙ. ЯДУУ БУУРАЙ. ХӨГЖИЛГҮЙ СОЁЛГҮЙ ГЭЧИХСЭН ГЯРМААНДАА ОЧЦОН ГУЦААД СУУЖ БАЙХ БОЛОВУУ ДАА. БАРАГ
2015-04-13
Зочин:
Hiih ymaa olj yadsan hereggui ym bichij suudag teriig n niitelj bdag pssss
2015-04-13
kkkkkkkkkk:
Ene hunii Uhaan Sanaa zugeer uuuuuuuuu. Uruvduj baina. Emchid uzuuleech ee.................
2015-04-13
haha:
estoi neg gunbalai nuhur yum daa abgai ni heldegyi yum bh daa
2015-04-13
Зочин:
Энэ бол Хөвсгөлөөс бус нэг нийтлэлч хөгшин хүний дүрээр төлөөлж бичсэн нь тодорхой байна.
2015-04-13
zochin:
jaahan medrel muutai yum bishuu.
2015-04-13
1234:
kkk baahan ineelee
2015-04-13
Зочин:
gexdee l gundalai uneniig xeldeg shuu, man-xan daraagiin songuulid bas neg shabar garch irlee gesen shig yanz bureer ataklaj baix shib dee, uragshaa unenii toloo zutgeed bai
2015-04-13
Zochin:
Ter zaisan haviaasaa ! Han uul aas devshihgui yasan monid ve !
2015-04-13
Зочин:
unen zuw . dalai muu
2015-04-13
Ард:
Мэдрэл муут Гүндалайг Төрд бүү ойртуул
2015-04-13
u:
eniig uuruu bichsen baihaa matan magtjee
2015-04-13
гүнбалай:
АН Гүндалайд дэндүү элгэмсэг хандаж,төрийн сайдынхаа тэр бүр аавын хүүд заяадгүй өндөр сэнтийг итгэн эдлүүлэж байлаа,итгэл дааж нэр төртэй ажиллаж чадаагүй,за яахав нэг удаад алдаа биз гэж уучлаад өнгөрсөн онд бараг л түүнд зориулаж хилийн боомтын захиргаа гэж аж ахуйн нэгж байгуулаж даргаар нь тавьсан болов ч яаж шүүмжлүүлэж хэл ам татлалаадаа,Гүндалай бол баян айлын эрх дураараа ганц хүү бишшүүдээ,одоо олон юм ярих хэрэггүй,нутаг нугынхаа талаар ямар эрүүл биш юм ярьж байна,ийм хүнийг итгэх төрд гаргах усан тэнэг тийм ч олон биш байхшүү,ер нь зайгаа барихад гэмгүй орон гаран хүн байналээ.
2015-04-13
зочин:
АН Гүндалайд дэндүү муухай , хандсан л даа, энэ арчаагүй намаас гардаг чинь зөвдөө, ард түмэн АН ыг дахиж сонгохгүй
2015-04-13
zin:
Gundalai haanaas ch garnaaa amjilt
2015-04-13
Zochin:
Ter zaisan haviaasaa ! Han uul aas devshihgui yasan monid ve !