Хүнсний талоныг 15-наас тараана

img

Нийслэлийн халамж үйлчилгээний газраас амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур нэн ядуу өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлж, хүнсний талон өгдөг. Тэгвэл энэ жилийн хүнсний талоныг энэ сарын 15-наас тарааж эхэлнэ. 

Энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргийн 24300 иргэнд хүнсний талон тараахаар бэлтгэл ажил хангагдаад байгаа аж. Санхүүжилт орчихвол тараалт эхлэх гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд том хүнд 10, хүүхдэд таван мянган төгрөгийн талон олгож байжээ. 

Тэгвэл энэ жилийнх нь 2015 оны нэгдүгээр сард салбарын сайдын гаргасан тушаалаар том хүнийх 13, хүүхдийнх 6500 төгрөг болж нэмэгдсэн юм. 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

doogii:
sbd horoonii darga nar yneheer orlogogyi nuhergyi hyyhedtei oiutan ehed ot ugdeggyi um bnlee,szydargaar azillaz yzmeer um,ulsaas ugcz baigaa talonoo zyb taraaz syraacz,ah dyy tanildaa ygdeg ybctei umuu,haaszaa um,bolimoor um
2015-04-14