”Монгол шуудан”-ийнхан жагсаж байна

"Монгол шуудан" ТӨХК-ийн 100 гаруй ажилчид өнөөдөр ТӨХ-ны гадаа жагслаа. Тэд компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас нь халсан шийдвэрийг эсэргүүцсэн төдийгүй өнгөрөгч баасан гаригт Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахаар ийнхүү жагсажээ.
Шаардлагын хариуг өгөхгүй бол Монгол шуудангийнхан ажлын байрандаа сануулах ажил хаялт хийхээ мэдэгдээд байгаа юм байна.
Мөн компанийнхаа ТУЗ-д хууль бус шийдвэрээ эргэн харах шаардлага хүргүүлжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ