Хил хамгаалалтад туслах хүчний гишүүд зөвлөлдөж байна

img

Баруун таван аймгийн хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн нэгдсэн зөвлөгөөн Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнийг ХЗЯ, ХХБ хамтран зохион байгуулж буй бөгөөд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав тэргүүтэй албаны төлөөллөөс гадна Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн орон нутгийн удирдлага, хил хамгаалалад туслах хүчний зөвлөлийн 300 орчим гишүүд оролцож байгаа юм. 

 

Энэхүү нэгдсэн зөвлөгөөн нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 149 дүгээр зарлигаар батлагдсан “Иргэдийг улсын хил хамгаалалтад оролцуулах тухай” журмын хэрэгжилтийг хангуулах, хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд зорилго нь оршиж байна. Зөвлөгөөн өнөөдрийн турш үргэлжилж хэлэлцүүлэг өргүүлэн, нэгдсэн зөвлөмж гарган улмаар Хууль зүйн сайдын албан даалгаврыг хүргэснээр өндөрлөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ