Йеменд тусламжийн цуваа хүрлээ

Йемен улсад эрхээ тогтоохыг санаархаж буй шийт шашны “Хоути” бүлэглэлийг устгах зорилгоор Саудын Араб улс агаараас цохилт өгч байгаа юм. Тус улс Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хадиг Засгийн эрхээ эргүүлэн авах хүртэл агаараас өгч буй цохилтоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ. Агаараас цохилт өгөөд 14 хонож байгаа бөгөөд энэ хугацаанд 658 хүн амиа алдаж, 1058 хүн шархтаж, 10 мянга гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Нийслэл Сана хотын иргэд өнөөдрийг хүртэл хүнд байдалд амьдарч байгаа бөгөөд өлсгөлөн газар аваад байгаа юм. НҮБ, “Улаан загалмай”, “Хавирган сар” нийгэмлэгийн төлөөлөгчид өчигдөр Сана хотноо иржээ.
Тэд 10 тонн хүнсийг 4500 орчим хүнд хуваан олгосон байна. Мөн цэвэр ус тээвэрлэж явсан тусламжийн цуваа руу “Хоути” бүлэглэлийн дайчид халдахын завдсан байна. Йемен дэх НҮБ-ын байнгын төлөөлөгч Жулиен Харнейс “Сөргөлдөөний бүс буюу хэт даврагчдын хяналтад байгаа хотуудад хүнсний тусламжаас илүү эм, тариа хэрэгтэй байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ