Л.Мөнхбаясгалангийн шаардлагыг А.Мөнхбат хангажээ

МЗХны Ерөнхийлөгч А.Мөнхбат Цензургүй яриа нэвтрүүлэгт уригджээ. Тэрбээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн цензургүй асуултад хариулахаас татгалзаагүй гэнэ. Энэ талаар Л.Мөнхбаясгалан “Даваа гаригийн Цензургүй яриа нэвтрүүлэгт уг нь ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж орох бсан ч цензуртэй яриа байлгахыг хүссэн учраас цуцлагдав. ...Уг нэвтрүүлэг ямар ч том албан тушаалтай хүн байсан асуултыг цензургүй тавьдаг журамтай бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрсөн хүн л ордог” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
МУЗ-ын Ерөнхийлөгч А.Мөнхбатыг тойрсон багагүй мөнгөний асуудал яригдаж буй. Түүнийг 38 сая төгрөгөөр вэб сайт хийлгэсэн, энэ онд дөрвөн их наяд төгрөгөөр залуусыг дэмжинэ гэх мэдээллүүдэд тодорхой хариулт өгөх биз ээ.
Түүний зочилсон Цензургүй яриа өнөөдөр 21.00 цагт С1 ТВ гээр гарах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ