”Буянт-Ухаа 2”-ын үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Дэд бүтцийн хяналтын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрынхан барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг салбарт хийсэн ажлаа өнөөдөр тайлагнав.
Энэ үеэр хийсэн хяналт шалгалтын дүнг үндэслэн удаа дараа осол гаргаж хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон.
Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүээгүй нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх саналыг холбогдох яаманд хүргүүлэхээр болсныг мэдээлэв.
Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх салбаруудад гарч байгаа осол аваарийг бууруулах, урьдчилан сэргийлэх, ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх. Барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, газар хөдлөлтийн үеийн бат бэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор хяналт шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ