Байрны үнийн нэгдсэн индекс буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 03-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар ОСҮИ 03-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 17.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.05 хувь өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.35 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -6.7 хувиар буурчээ.
Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 7 сар дараалан буурлаа.
Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 25.4 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.37 хувиар, оны эхэн үеэс -1.08 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал 0.55 хувийн өсөлт харагдаж байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 12.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.06 хувиар, оны эхэн үеэс -2.8, өнгөрсөн оны мөн үеэс -10.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
17.3% |
26.0% |
12.9% |
Өмнөх сартай харьцуулахад |
0.05% |
0.5% |
-0.06 % |
Оны эхэнтэй харьцуулахад |
-1.35% |
-0.57% |
-2.8% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-6.7% |
-0.44% |
-10.1% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4408 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ