Эрдэмтэд, бизнес эрхлэгчид хамтарна

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТанхимд болно.
Санамж бичигт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийг төлөөлж Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийг төлөөлж ТУЗ-ын дарга, Ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурах ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ