Монгол-Японы түншлэлийн хэлэлцээрийг танилцуулна

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг сурталчлан таниулах форум ирэх лхагва гаригийн 14.00 цагт Чингис хаан зочид буудалд болно.
Уг форумын үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах зэрэг хэлэлцээрт тусгагдсан асуудлуудыг танилцуулах юм байна. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт Японы стандарт, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, улмаар Монголын хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан органик хүнсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Японы зах зээлд нийлүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ярилцах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ