”Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг”

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг" номыг бэлтгээсэн нь тун удахгүй хэвлэлтээс гарах нь ээ.
Энэхүү ном их хамба Д.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Сүрэнжав гуай, Б.Лхагвасүрэн зэрэг энэ цаг үеийн эрхэм хүмүүс цагдаа хүн, цагдаагийн албаны тухай урам нэмсэн, итгэл, зориг хайрласан үгсээс бүтсэн байна.
МУСГЗ, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч До.Цэнджав "Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг" ном нээх үгнээ "эрхэмсэг төрийн цагдаа
Нэгд: Авралын элч болж БАЙ
Хоёрт: Өршөөж чаддаг БАЙ
Гурав: Хүндэлж чаддаг БАЙ" хэмээжээ.
Ийнхүү цагдаагийн албан хаагчдын "Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг" ном тун удахгүй хэвлэлтээс гарч, уншигчдийн хүртээл болох нь ээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ