Хилари бол өнгөрсөн үеийн хүн

Сенатор Марко Рубио 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “Бүгд найрамдах” намаас нэр дэвших хүсэлт гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус намаас ийнхүү гурван сенатор нэр дэвших хүсэлтээ гаргаад байгаа юм. Вашингтонд өчигдөр болсон уулзалтын үеэр “Ардчилсан” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон тэргүүн хатагтай асан Хилари Клинтонг “өнгөрсөн үеийн хүн” гэж Марко Рубио хэлжээ.
Марко “Хилари Клинтонд бүх хүн итгэдэг. Тиймээ, энэ удаагийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байж магадгүй. Гэхдээ Америкчууд өөрчлөлт хүсч буй бол энэ хатагтайд саналаа өгөхгүй байхыг зөвлөж байна. Энэ улсыг залуу хүн удирдах цаг нь болсон. Хэрвээ би намынхаа итгэлийг олж, сонгуульд өрсөлдвөл Америкийн өөрчлөлтийн төлөө хамаг хүчээ дайчлах учиртай. Барак Обамагийн Засаг захиргааны үед Америкийн нэр хүнд олон улсын давцанд унасан гэхэд болно. Хилари Ерөнхийлөгч болбол Америкийн нэр хүнд унах болно. Тэд бол нэг бодолтой, нэг чиглэлтэй хүмүүс” гэж хэлжээ.
Сенатор Марко Рубио, Обамагийн явуулж буй ажиллагааг хүчтэй эсэргүүцдэг хүмүүсийн нэг юм. Тэрбээр Ерөнхийлөгч болбол Иран, Израилийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй, Ирак, Сири улсад цохилт өгөхгүйгээр энх тайвны аргаар тус улсын асуудлыг шийдвэрлэх болно гэдгээ уулзалтынхаа үеэр дурьджээ.
Марко 43 настай бол Хилари Клинтон 69 настай юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ