Унгарын Ерөнхийлөгч айлчилж байна

img

 

гэрэл зургийг MPA.mnМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарын Ерөнхийлөгчийг өнөөдөр Чингисийн талбайд албан ёсоор угтан авлаа. Дараагаар нь Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж байна.

 

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзана.

 

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.

 

Түүний  албан ёсны айлчлал 4 дүгээр сарын 14-16-нд үргэлжлэх юм.

 

гэрэл зургийг MPA.mn

 

гэрэл зургийг MPA.mn

 

гэрэл зургийг MPA.mn

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ