Ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

img

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хөндлөнгийн давааны зүүн салаа “Даржингийн” ам гэдэг газарт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ.

 

Түймрийн улмаас 900 га орчим талбай шатаж байсныг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 28 дугаар ангийн 29 албан хаагч, нутгийн 12 иргэн шуурхай ажиллаж 23:40 цагт бүрэн унтраасан байна.

 

Сүүлийн үед цаг агаар дулаарч, хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

 

Б.Хүлэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ