Шөнийн тээвэр үйлчилгээнд гарлаа

img

ШҮ:1 "ХМК-Офицеруудын ордон" чиглэлд троллейбус шөнийн чиглэлд үйлчилж эхэллээ.

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын тролейбусууд шөнийн 22:00-01:00 цагийн хооронд нийслэлчүүддээ үйлчлэх юм байна.

 

Ханын материалаас Офицеруудын ордон хүртэл 40 минутын зайтай хоёр троллейбус үйлчлэх бол III, IV хорооллоос Үйлдвэр комбинат- БММЗ чиглэлд мөн хоёр троллейбус 25 минутын зайтай зорчигчддоо үйлчлэх аж.

 

Эдгээр троллейбусыг дотооддоо угсарсан ба хосолмол хөдөлгүүртэй учраас цахилгааны саатал гарсан үед дизель генераторын горимоор ажиллах гэнэ. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна. Үнэ тарифын хувьд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ