"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг хорих ангийн эмнэлгээс нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийгээд өлсгөлөнг даах чадваргүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Түүнийг АТГ-аас шалгаж эрүүгийн хэрэг үүсгээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдах хорих 461 дүгээр ангид саатуулагдсан юм.
Харин батлан даалтад гарч, хэргээ шалгуулах хүсэлтийг шат шатны прокурор, шүүхэд таван ч удаа гаргасан боловч татгалзсан хариуг авсан байна. Я.Батсуурийн хувьд биеийн байдал нь муу хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд батлан даалтад гаргахгүй байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаар болсон байна.
Гэвч хорих ангийн эмнэлэгийн зүгээс түүнд нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийгээд өлсгөлөнг даах чадваргүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Б.Дэжид
Уншиж байна |