Засгийн газрын ээлжит бус хуралдаанаа өнөөдөр 17.00 цагт хуралдуулахаар товложээ.
Хуралдаанаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэх юм байна. Гэрээний төслийг өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас хэлэлцэхийг хойшлуулсан байлаа.
Харин энэ удаад гэрээний төслийг эцэслэн хэлэлцээд УИХ-д өргөн барих төлөвтэй.
Н.Энх
Уншиж байна |