Сурагчид зам тээврийн осолд өртжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-т өнгөрөгч хоногт 324 дуудлага мэдээ, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 234 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс ХАБАЖЭГХэрэг ес бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ.
Нэг жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон байна. Мөн Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ