Абрахам Линкольнийг дурсав

img

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд дуурийн театр тоглолт үзэж байхдаа халдлагад өртөж, амиа алдсан билээ. Театрын жүжигчин Жон Буут гэгч Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайг гурван удаа буудсан билээ. Абрахам Линкольн маргааш өдөр нь шархаа дийлэхгүй амиа алджээ. Өнөөдөр бол Абрахам Линкольн амиа алдсан өдөр билээ.

 

Цагаан ордноос америкчуудыг энэ өдөр Ерөнхийлөгчөө эргэн дурсахыг уриалж, түүнд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн байна. 43 дахь Ерөнхийлөгчөөр Жорж Буш сонгогдсон даруйдаа Абрахам Линкольнийг амиа алдсан өдрийг дурсгалын өдөр болгон зарлаж, энэ өдөр сурагчдыг нэг минут дуугүй зогсч, түүнд хүндэтгэл үзүүлж байхаар шийдвэрлэжээ.

 

Ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нар Үндэсний түүхийн музейд зочилж, Абрахам Линкольнд хүндэтгэл үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ