Келли охинтойгоо “Redbook”-ийг чимэв

“Америкийн шүтээн” шоуны анхны ялагч, дуучин 31 настай Келли Кларксон найман сарын өмнө амаржиж, охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо Ривор Росе хэмээх нэр өгсөн юм. Дуучин бүсгүй охиныхоо хамтаар “Redbook” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Келли охиныхоо зургийг анх удаа дэлгэж байгаа нь энэ биш юм. Тэрбээр сар болгон охиныхоо зургийг инстаграм, фэйбүүктээ байршуулдаг билээ. Кларксон тус сэтгүүлд зургаа авахуулсны хариуд 25 мянган ам.долларыг авсан гэж “TMZ” сайт мэдээлсэн байна.
Дуучин бүсгүй өөрөөсөө 12 насаар ах, бизнесмэн Брандон Влакстоктой хуримаа хийсэн юм. Росе дуучны анхны хүүхэд бол Брандоны гурав дахь хүүхэд билээ. Тэрбээр 9, 11 настай хоёр хүүтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ