Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Пума империал зочид буудлын их танхимд

08:00-17:00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийн хүрээнд хүүхэд хамгааллын талаар орон нутгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, практик арга зүйг түгээх, туршлага хуваалцах, мэдээлэл солилцох зорилгоор “Хүүхэд хамгааллын үндэсний сургалт”-ыг зохион байгуулах гэж байна.

 

НМХГ-ын хурлын зааланд

10:00 цагт Цөмийн энергийн тухай хуульд заасан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цацаргийн осол, цацраг идэвхит бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн үйлчилэлээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьчилан сэргийлэх талаар Эмнэлгийн салбарт рентген оношлогоо, шинжилгээ хариуцсан ажилтанууд болон Удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулах гэж байна. Цацрагийн үүсгэвэр хэрэглэгч 160 гаруй байгууллага болон цаашид хийх хяналт шалгалтын талаар мэдээлэл авна уу. Утас:88081985

 

"Happiness Center"-т /Тэнгис кино театрийн өмнө байрлах KFC-хажуу талд/

11:00 цагт "Спрайт Супер лигийн Бүх-Одд-ын" тоглолтын хэвлэлийн бага хуралд урьж байна. Хурал Бүх-Оддын тоглолтонд шалгарсан тамирчид болоод дасгалжуулагчид оролцоно. Холбоо барих болон Лавлах утас: 88081047 88023710

 

Төрийн ордны "Г" танхимд

12:30 цагт Эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ,

 

 

Төрийн ордны их танхимд

14:00 цагт МЗХ-оос 23 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа залуу багш, оюутнуудын "Эврика эрдэм шинжилгээний их хурал"  зохион байгуулагдана. Холбоо барих: 88083780, 86094455

 

МҮЭСТО-нд

17:00 цагт Нягтлан бодох бүртгэлийн улсын 18-р олимпиадын шагнал гардуулах ёслол болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1958.mn:
.....Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-16