Ухаалаг троллейбусыг туршиж байна

Нийтийн тээврийн ухаалаг системийг троллейбуснуудад суурилуулж эхэлжээ
Анхны ухаалаг троллейбусыг Хорооллын эцэс, Үйлдвэр комбинатын чиглэлд уржигдраас туршилтаар явуулж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэд туршилтын троллейбусанд өдгөө мөнгөө төлж явж байгаа юм байна. Харин “Улаанбаатар смарт карт” компанийн инженер техникийн ажилтнууд өөрсдөө эхний ээлжид ухаалаг картаар үйлчлүүлж, туршиж байгаа ажээ.
Хэрэв туршилт амжилттай болвол, ирэх сараас ухаалаг автобусны картыг борлуулах 500 цэг байгуулах аж. Мөн эхний ээлжинд иргэд сайн дураараа карт ашиглан үйлчлүүлж болох юм байна.
Гэхдээ ирэх долоодугаар сарын 1-нээс ухаалаг системийг бүх нийтийн тээвэрт албан ёсоор ашиглаж эхлэхээр болжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ