Ерөнхийлөгч рүү халджээ

img

 

Европын төв банкны Ерөнхийлөгч Марио Драгийг Германы Франкфурт хотноо хэвлэлийнхэнтэй уулзаж байхад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “FEMEN” хөдөлгөөний гишүүн халдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн ширээнд дээр үсэрч гарч ирээд үрлэн чихэр шидэжЭнэ дэлхийгээс зайл. Эмэгтэйчүүдийг мөлжих хэрэггүй. Сануулж байна шүү. Энэ удаад чихэр, дараагийн удаад перц цацах болно шүү” гэж хэлжээ.

 

Түүнийг ийнхүү хэлсний дараа Германы цагдаа нар баривчилсан бөгөөд хуралдааныг хэсэг хугацаанд зогсоосон байна. Дээрх үйл явдлын дараа Марио Драги хуралдааныг орхин гарч, зочид буудал руугаа явжээ.

 

Марио Драгийг машиндаа суух гэтэл хуралдаан болсон байрны гадна цугларсан “FEMEN” хөдөлгөөний гишүүд “Биднийг доромжлохоо боль” хэмээн хашгиралдаж, цагдаа нарт баригдсан гишүүнийг нь суллахгүй бол олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч Марио Германы хэвлэлд ярилцлага өгөх үедээ “FEMEN”-ийг буруутгаж, “ичгүүргүй амьтад” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ