Казиног хэлэлцэхийг дэмжив

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд Казиногийн тухай, казино байгуулах тухай хуулийн төслөөр асуулт тавьж, саналаа хэлсэн байв. Тиймээс өнөөдөр Казиногийн тухай болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82,1 хувийн саналаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Тиймээс Казиногийн тухай болон холбогдох хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

Дараагаар нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулан, хэлэлцүүлж байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sassy:
yamar sonin teneg yum hiidgiin be . Ene ulsad ternees olon chuhal heregtei yum zondoo Bna . Kazinoog dagaad arhidalt , gemt hereg , yaduural l osno . Surguuli tsetserleg Emneleg bariach . Yaraltai heregtei Bna bas ajiliin bair ch ih garna
2015-04-16
1111111:
Үндсэн хуулинд заагдсан хүний эрхийг Казиногийн тухай хуулиар хориглож болохгүй шүү. Яагаад монгол хүн тоглож болохгүй гэж, тэртэй тэргүй хууль бус казинод тоглоод хамаг юмаа алдсан хүмүүс захаас аваад л байгаа шүү дээ... Монгол хүн дандаа эрхээ зөрчүүлэх үү? Тамхи татаж болохгүй, сар бүрийн эхний өдөр архи уухгүй, машинаа дуртай өдрөө унаж болохгүй, бас хүссэнээрээ тоглоом тоглож болохгүй???
2015-04-16