Шүүх хурал даваа гаригт болно

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох хэргийн энэ сарын 15-ны өдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хэлэлцэх байсан ч хойшилсон байна. Ингэснээр шүүх хурал ирэх даваа гаригт болохоор товлогджээ.
Тэднийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйлчлэлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн.
Тодруулбал, ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирл учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгасан юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ