Парисыг амжилттай айлгасан гэжээ

Германд реппер “Deso Dogg” нэрээрээ алдаршсан Манис Мамадои энэ оны эхээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн нь тогтоогдсон билээ. Германы хууль, хяналтын байгууллагынхан түүнийг эрэн сурвалжилж, баривчлахаар тусгай ажиллагаа явуулж байна.
Реппер залуу өчигдөр фэйсбүүктээ Францын шог сэтгүүл “Charlie Hebdo”-ийн редакцийн байранд болсон халдлагыг зохион байгуулсан” хэмээн бичсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Энэ сонин ашиг олохын тулд ариун исламын шашинг өнгөрсөн жилээс эхлэн шоглож, гутаадаг байсан. Би удирдагч болон багийн нөхөддөө “Charlie Hebdo” сэтгүүлийг гол байгаа болгох санал тавьсан. Миний санасан, бодсон шиг нөхөд минь төлөвлөгөөний дагуу сайн ажиллаж, үүргээ гүйцэтгэсэн. Би Парисыг амжилттай айлгасан” гэж фэйсбүүктээ бичжээ.
Реппер залуу мөн дээрх халдлагыг шууд эфирээр үзэж байсан хэмээн мэдэгдсэн байна. Редакцийн байранд болсон халдлагыг “Халифын вант улс” бүлэглэл хүлээсэн бөгөөд тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдада “Исламын шашинг гутаасан бүхэн хариугаа амсах болно гэж мэдэгдсэн билээ. Шинэ оны өмнө зэвсэглэсэн хоёр этгээд Парис хотноо байрлах “Charlie Hebdo” сэтгүүлийн байр руу халдаж, 12 хүний аминд хүрсэн юм. Өнөөдрийг хүртэл Парис болон томоохон хотуудад цагдаа, хүчнийхэн гэнэтийн халдлагаас сэргийлэн, хамгаалалтад гарч байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ