Янукович амиа алджээ

Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович гурван долоо хоногийн өмнө амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг баттай гэдгийг ОХУ-ын цагдаагийн газарт ажилладаг нэрээ нууцалсан гэрч ярьжээ. Түүнийг халдлагад өртөж амиа алдсан, амиа хорлосон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийг мөрдөх ажиллагаа эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.
Янукович амиа алдсан гэх мэдээллийг Украины албаныхан батлахаас эрс татгалзсан ч Ерөнхийлөгчтэй хамтран ажилладаг байсан улстөрчид энэ мэдээллийг үнэн байж магадгүй хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ. Виктор Янукович хэдэн долоо хоногийн өмнө бага хүү Александраа гэнэтийн ослоор алдсан билээ. Ерөнхийлөгч ослын дараа сэтгэл санаагаар ихээр унаж, архинд донтох болсон гэж гэрчүүд мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны эхээр Януковичийг амиа алдсан хэмээн Орос, Украины хэвлэлүүд мэдээлсэн ч Ерөнхийлөгч энэхүү мэдээллээс 14 хоногийн дараа өөрийгөө амьд хэмээн мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ