Онлайн өрсөлдөөний хурал болно

img

Монгол Улс 2014-2015 онд “Онлайн эрх чөлөө” эвслийг тэргүүлж байгаа билээ. “Онлайн эрх чөлөө” эсвэл  нь  Африк, Америк, Ази, Европын 25 улсыг эгнээндээ нэгтгэдэг юм.

 

Тэгвэл олон улсад нэр хүндтэй энэхүү хөдөлгөөнийн сайд нарын Тавдугаар бага хурлыг ирэх тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

 

Бага хуралд харилцаа холбооны төдийгүй хүний эрх, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор зохион байгуулахаар Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө” төрийн бус байгууллагууд хамтарсан Ажлын хэсэг байгуулаад байгаа юм байна.

 

Энэ талаар Гадаад хэргийн яамны олон талт хамтын ажиллагааны газрын дарга Г.Ганболд мэдээллэхдээ "“Онлайн эрх чөлөө” хуралд зөвхөн хэрэглэгч буюу хувь хүн  биш энэ салбарын үйлчилгээ үзүүлэгч, үйлдвэрлэгч нар өөр өөрийн олон талт санаа бодол, хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Монгол улс техник, технологийн талаасаа ямар байна гэж санал солилцоно" гэв.

 

.Бага хурлаа төр, засгийн байгууллага, мэдээлэл холбооны технологийн компаниуд, иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулж өргөн хүрээтэй зохион байгуулдаг бөгөөд НҮБ, ЕАБХАБ, ОУЦХБ зэрэг олон улсын холбогдох байгууллагуудын хүрээнд баримтлах байр сууриа нэгтгэх, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлахад чиглэсэн олон талын арга хэмжээтэй хамтруулан зохиодог уламжлалтай аж.

 

Б.Дэжид

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ