Айлын хотноос алдсан түймэр нэг сумыг нөмрөв

img

 

Хэнтий аймгийн Баян-овоо сумын Хөх чулуу гэдэг газар, малчин Л-ийн хотонд энэ сарын 13-ны өдөр түймэр гарчээ.

Уг түймрийг бүрэн унтрааж чадаагүйн улмаас хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн хил давж орж ирснийг иргэн н.Номинцэцэг сумын ЗДТГ-т мэдээлсэнээр 15.30 цагт Онцгой байдлын газарт мэдээлэл өгчээ. 

 

Уг мэдээллийн дагуу Засаг даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг 156 иргэн, 17 автомашин, хоёр мотоцикль, дөрвөн трактор, нэг ковш очиж ажилласан байна.  

 

Өнөөдрийн байдлаар түймрийн голомтод Сүхбаатар аймгийн ОБГ, Мэргэжлийн анги, Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумын иргэд, Аврах тусгай ангийн албан хаагчид, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Багануур дүүргийн ОБ-ын  албан  хаагчид ажиллаж байна. 



Одоогоор түймрийн баруун, зүүн урд үзүүрийг барьж, бүрэн цурманд оруулахаар ажиллаж байгаа боловч голомтыг бүрэн унтраахаар ажиллах хугацаанд салхины хурд 20-24 метр секунд хүрч хүчтэй салхилсан учраас түймрийн урд үзүүр Мөнххаан сумын холбоо, баруун урд үзүүр Баянтэрэм гэдэг газар хүрээд байна. 



Одоогийн байдлаар 18 гаруй айл түймэрт өртөж хохирлын хэмжээг бүрэн гаргаагүй байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг тус газарт ажиллаж эхлээд байна. Ажлын хэсгийн ахлагчаар Онцгой байдлын хурандаа, улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар ажиллаж байна. 

 

Ямартаа ч, Улсын онцгой коммис галд өртсөн дээрх өрхүүдэд гэр тарааж өгчээ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tumentsogt:
Ulsiin ih hural havriin chuulganaa Tuimer untraah zorilgoor Hentii, Suhbaatar, Dornodod hiigeesei, ene togloom bish shuu erhem gishuuntseruudee.
2015-04-17
lalar mini:
cham shig hogiin dotortoi muusain yumnuudiin aldaanaas bolj olon km avsan tuimer olon ail orhiig vgvi hiij baihad chi hotod tseejee deldeed yu hiihev de. Yamar tsag ved yu bichhee bodoj bai
2015-04-17
Сүхбаатарчуудад:
Яг үнэндээ Сүхбаатарчууд ажил муутай залхуу хүмүүс байдаг юм байна лээ ,бодитоор нүдээрээ харсан шүү, Жаахан арчаатай баймааар , Айлын хотонд гарсан түймэрийг ингэж газар авхуулдаг ,,,,,,,,,,,,,,,.................
2015-04-17
lalar mini:
cham shig hogiin dotortoi muusain yumnuudiin aldaanaas bolj olon km avsan tuimer olon ail orhiig vgvi hiij baihad chi hotod tseejee deldeed yu hiihev de. Yamar tsag ved yu bichhee bodoj bai
zochin:
Khabar tsagt gal tyimer elbeg baidgiig dandaa sanakh kheregtei shuu dee irgen bur. Tamkhi tataad galaa sain untraaj. uns nurmaa bolgoomjtoi asgaj sain shalgaj galiin ayulaas irgen byr sergiilekh kheregtei sh tee. Ene tuimer bol unekheer aimaar yum bolj bna . Khold bgaa bid nar khurtel segtel zobood demii l khalaglaj suuna.
2015-04-17
Зочин:
Shadar said Hurelsukh tend hamgiin turuund baimaar yum. Gadaadad yavj baigaa yum bna doo. Novsh
2015-04-17
Зочин:
Ymar xetsvv yum be
2015-04-16