Монгол Улс БНХАУ руу мах экспортолно

img

Манай улс өнгөрсөн онд БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ  илэрхийлсэн билээ. Тэгвэл энэхүү  хүсэлтийн  дагуу 2014 онд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын  Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн  газраас мэргэжилтнүүд ирж  мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн байна.



Тухайн  үед  эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч  зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтын дор засч залруулан, өнгөрсөн сард Хятадын талд  аж ахуйн нэгжүүдийнхээ  мэдээллийг   хүргүүлсэн.  Үүний  дагуу БНХАУ-ын Гэрчилгээ  бүртгэлжүүлэлтийн газраас  энэ сарын 13-нд зарим аж ахуйн нэгжүүдэд  мах  экспортлох  зөвшөөрөл олгожээ. 



Үүнд, дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүнийг  БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”,  “Монгол эко мах”, үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд”   гэсэн дөрвөн компанид олгосон байна. Мөн “Хаан хүнс”  ХХК-ийн адууны махан  хөлдөөсөн  бууз,  банш экспортлох, адууны махны нядалгааны үйлдвэрийн хувьд “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд”  ХХК-ууд  адууны хөлдүү гулууз махыг экспортлох зөвшөөрлийг олгосон байна.


Эх сурвалж: www.mminfo.mn
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eej:
amid malaa l bitgii ogoosoi. tamlaj alna
2015-04-16