Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Нарантуул худалдааны төвийн хүнсний өргөтгөлийн барилгын туслах ажилчин ослын улмаас амиа алджээ.
Ослын улмаас тус барилгын туслах ажилтан БНХАУ-ын иргэн Ч /60 настай, эрэгтэй/-ийн амь нас хохирчээ. Хохирогч барилгын өрлөг хийж байсан хана нурсны улмаас дарагдсан байна.
Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Хүлэг
Уншиж байна |