“Аль Шабаб” бүлэглэл “ИСИС”-тэй нэгдэв

img

Кенийн хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн тухай “AFP” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэлийн дайчид “Халифын улс”-ын далбааг барьсан зургаа олон нийтийн сүлжээнд байршуулж “Ариун исламын улсыг хамтдаа байгуулцгаая” гэж бичжээ.

 

Энэ оны эхээр Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл тус бүлэглэлтэй нэгдэж буйгаа зарласан юм. Дээрх хоёр бүлэглэлээс гадна “Халифын улс”-д Пакистаны “Хамас” бүлэглэл нэгдэх хүсэлтээ гаргасан гэж НҮБ-ын Аюулгүй зөвлөл мэдээллээ. Олон улсыг айдаст автуулаад буй дээрх бүлэглэлүүд нэгдэх нь сөрөг үр дагавартай бөгөөд энгийн иргэд ихээр хохирох эрсдэлтэй гэдгийг Аюулгүй зөвлөлөөс сануулжээ.

 

“Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Аль Шабаб” бүлэглэлийг хүлээн авч буйгаа фэйсбүүкээрээ дамжуулан мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Palestiniin HAMAS, Somaliin Al Shabab shuudee setguulchee
2015-04-16
zochin:
palestinii HAMAS bvleglel gej baidag ym. medee tavisan bolj baigaa erguu setguulch min. HAMAS bvleglel alan hydah ajilgaa yavuuldaggvi.. olon ulsiin terrorest bvleglelees hassan shuude. medee unshaach tegeed bicheech malaaa
2015-04-16
hnnn:
Пакистаны “Хамас” биш Палестиных шд
2015-04-16