ШТС дээрэмдсэн этгээдэд 3.5 жилийг ял оноов

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн салбар шатахуун түгээх станцын түгээгч нарын биед гэмтэл учруулж, эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарсан.
Уг хэргийг шүүхээр хэлэлцэж, хэрэг үйлдсэн шүүгдэгч Ө, М, С нарт тус бүр 3.5 жилийн хорих ял оноож, шийдвэрлэжээ.
Гэмт этгээдүүдэд Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ