Шинжлэх ухааны мэдлэгийг улс гүрнүүд өмчилдөггүй

img

“Эврика-2015” их, дээд сургуулийн залуу багш, оюутны эрдэм шинжилгээний их хурал өнөөдөр Төрийн ордон болж өндөрлөлөө. Уг хурлыг УИХ-ын дарга З.Энхболд хааж үг хэлсэн юм. Тэрбээр:

 

-Улс үндэстний хөгжин цэцэглэж хүчирхэгжин мандахын үндэс нь шинэ мэдлэг, шинэ технологийг бүтээн хөгжүүлэх чадвартай байх явдалтай шууд холбоотой юм. Дэлхийн улс орнууд өөр хоорондоо мэдлэгээр буюу шинжлэх ухааны хөгжлийнхөө түвшнээр өрсөлдөн хөгжиж байдаг. Монгол Улсын хувьд ч хөгжин дэвжихийн тулд газрын баялаг, түүхий эд төдийхөнд дулдуйдсан биш, мэдлэг, технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх нь дэлхийн бусад улстай хийж буй өрсөлдөөнд амжилт олохын үндэс болно.

 

Эврика оюутны эрдэм шинжилгээний  хурлын эрхэм зорилго бол дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий ирээдүйн эрдэмтдийг бэлдэхэд  хувь нэмэр оруулах явдал. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ, Герман, Япон гэх зэрэг улсууд шинжлэх ухааны хөгжлөөрөө хол түрүүлж байдаг нь санамсаргүй хэрэг огт биш юм.

 

Шинжлэх ухааны мэдлэгийг улс гүрнүүд өмчилдөггүй.  Ньютоны хуулийг Английнх гэдэггүй, Менделеевийн үелэх системийг зөвхөн Оросын сургуулиудад заадаггүй. Хүн төрөлхтний бүтээсэн мэдлэг дэлхийн шинжлэх ухааны өв санд бүртгэгдэн баталгаажиж байдаг. Тиймээс аливаа судалгааны ажлын үр дүн нь шинжлэх ухааны олон улсад нэр хүндтэй байгууллагын сэтгүүлд хэвлэгдэн  гарснаар сая хүлээн зөвшөөрөгддөг.

 

Манай залуу судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ зөвхөн дотооддоо яриад байх биш, дэлхийн шинжлэх ухааны тогтсон дэг жаягийн дагууд ажиллах талаар онцгой анхаарах хэрэгтэй. Их дээд сургуулийн магистрант, докторантын диссертаци төдийгүй, баклаврын төгсөх оюутны дипломын ажил ч гэсэн тухайн шинжлэх ухааны олон улсад нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэхийг зорилгоо болгосон, урд өмнө хэн ч шийдэж чадаагүй жижиг боловч асуудлыг сонгон авч судалдаг байх ёстой. Тухайн шинжлэх ухааны салбарын хувьд олон улсад нэр хүндтэй peer-review-тэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэхийн төлөө тууштай ажиллах шаардлагатай.

 

Монгол эрдэмтдийн бүтээл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд гарах тусам Монгол улсын шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулиудын дэлхийд эзлэх чансаа тогтмол дээшилнэ. Ингэснээр Монголын их дээд сургууль, судалгааны байгууллагууд нь Зүүн Хойд Азийн, цаашилбал бүх Азийн тэргүүлэх судалгааны төвүүд болон хөгжих үүд хаалга нээгдэнэ. Энэ нь манай улс шилдэг, сайн авъяастнуудаа гадаадын их дээд сургууль руу байнга алдаж байдаг биш, харин ч эсрэгээр эх орондоо гадаадын чадалтай эрдэмтэн, судлаач, оюутнуудыг татан авчрах боломжийг бүрдүүлнэ гэлээ.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
шинжлэх ухааны мэдлэгийг улс гүрнүүд өмчилдөггүй энэ өгүүлбэрийг өмнө нэгэн эрдэмтэн хүний бичсэн зүйлээс уншсан юм байна.
2015-04-17
Erdmiig deedlegch:
Gadaadad suraltsaad irsen humuusee yaj demjeed bgaa um? Uran goy dongodchood bodit baidal deer ariin haalgaanii heden darga nar ataarhsandaa doosh ni hiigeed l daraad l baina shuu dee. Huurhiileltei Mgl-chuud.
2015-04-17
Doth:
Ih medemhiireh hereggui ih deed surguulid aguu mongol humuus Baidag ted nariin hajuud ene nuhur uich bish
2015-04-16
Зочин:
goy heljee
2015-04-16