Норман Хожес: Би Монрог хөнөөсөндөө харамсдаг

img

 

АНУ-ын Тагнуулын төв газрын экс ажилтан Норман Хожес энэ долоо хоногийн эхээр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ XX зууны гоо сайхны бэлэгдэл гэгддэг, холливуудын нэрт жүжигчин Мэрилин Монрогийн аминд хүрсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр АНУ-ын Засгийн газрын захиалгаар жүжигний аминд хүрснээ мэдэгджээ. Экс тагнуулчийн “www.domfactov.com сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  Норман Хожесийн биеийн байдал өнгөрсөн оноос эрс муудсан бөгөөд тэрбээр Виржина мужийн Норфолк дахь “Sentara General Hospital” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

 

 

-Та Тагнуулын төв газарт хэдэн жил ажилласан вэ?

-1959-1972 оны хооронд ажилласан. 2004 оныг хүртэл тус байгууллагад зөвлөх мэргэжилтнээр ажилласан.

 

-Та жинхэнэ тагнуулч гэсэн үг үү. Өөрийгөө хэзээ илчилсэн вэ?

-Би Тагнуулын төв газарт ажиллах хугацаандаа 39 хүний аминд хүрсэн. Тэдний үхлийг АНУ-ын Засгийн газраас гадна нөлөө бүхий улстөрчид захиалсан юм. Би захиалгын дагуу тэдний амийг хөнөөсөн. Би бол алуурчнаас гадна гол гэрч. Тиймээс би тэр хүмүүсийн хувьд гол хүн. Мөн гол хөзөр. Өнөөдрийг хүртэл сүнс шиг амьдарсан. Би эрх мэдэлтнүүдийн хувьд робот.

 

-Харамсдаг байх нээ?

-Үгүй. Би харамссан бол хэзээ ч энэ замыг сонгохгүй байсан.

 

-Та хэллээ. Би үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа 39 хүнийг аминд хүрсэн гэж. Эдгээр эрхмүүд яагаад амиа алдах болов. Мөн та нэг нууцыг дэлгэхээр хэвлэлийнхэнд ярилцлага өгч байгаа. Одоо биднийг дуудсан шалтгаанаа тайлбарлаач?

-Би бол гүйцэтгэгч. Тагнуулч хүн заавал хүн алсан байх ёстой гэж үү. Би одоо хүртэл энэ асуултын хариултыг аваагүй байна. Гэхдээ би алуурчин. Учир нь би гаж хүсэлдээ автаж тэдний амийг хөнөөгөөгүй. Зүгээр л надад захиалга өгсөн. Зөвхөн тэдний амийг хөнөө гэж надад хэлдэг байсан. “Тэд эх орноосоо урвасан, улсын нууцын зэрэглэлтэй материал хулгайлсан, дамжуулсан, жинхэнэ урвагчид, тиймээс тэднийг алах ёстой” гэдэг байлаа.  Би асуулт тавихаар дарга “Зүгээр л даалгавар. Энэ бол чиний үүрэг. Ул мөр үлдээвэл үхнэ гэж мэдээрэй” гэдэг байсан. Үнэнийг хэлэхэд, би жүжигчин Мэрилин Монрогийн аминд хүрч, мөнхийн гоо үзэсгэлэнг булшилсан. Түүнийг хөнөө гэж хэлэхэд миний гар тэр үед чичирч байлаа. Би айж байсан ч түүнийг хөнөөсөн.

 

-Энэ үнэн үү?

-Тиймээ. Би Мэрилин Монрогийн аминд хүрсэн. Би түүнд үхлийн тариа тарьсан. Би энэ хэргийг амиа хорлолт хэмээн харагдуулахын тулд хэд хэдэн нойрсуулах эмийг ор болон шалаар асгасан. Би даалгавар аваад сарын хугацаанд түүнийг мөрдөж, нойрсуулах эм болон архинд хамааралтай гэдгийг нь олж мэдсэн. Түүнийг хороох тун амархан байсан. Мөн ул мөрөө арилгахад Монрогийн хорт зуршил болон сул тал нь тусалсан.

 

-Та яагаад энэ тухай одоо ярьж байгаа юм бэ. Энэ үйл явдал 1962 онд болсон шүү дээ. Өнөөдрийг хүртэл нууц хэвээр байсан. Яагаад энэ нууцаа эцсийн мөч хүртлээ нуугаагүй юм бэ?

-Би амьсгалын аппаратны тусламжтай амьсгалж байна. Би энэ нууцаас болж өнөөдрийг хүртэл яг л галзуу хүн шиг амьдарлаа. Зүгээр л тайлагдаагүй нэг нууцыг дэлгэхийг хүссэн. Олон хүний хувьд нууц байсан бол одоо нууц биш боллоо. Монро бол миний анхны эмэгтэй хохирогч. Би одоо хүртэл харамсч, яагаад тэр үед эмэгтэй хүний аминд хүрэхийг зөвшөөрсөндөө харамсдаг.

 

-Түүний үхлийг Ерөнхийлөгч асан Жон Кеннеди захиалсан уу. Тэднийг амрагийн харилцаатай байсан гэдэг?

-Даалгаврыг үргэлж, миний дарга хошууч Жеймс Хейворт өгдөг байсан. Тэрээр Монрог Ерөнхийлөгч болон Кубын удирдагч асан Фидель Кастро нартай холбоо тогтоож, мэдээлэл сольж үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн.

 

-АНУ-ын Засгийн газар, Тагнуулын төв газрын нууцыг дэлгэсэн явдалд таныг буруутгавал?

-Үхлээ хүлээж буй өвгөнөөс ямар ял асуух билээ. Хэрвээ надаас ял асуувал тэдний жинхэнэ төрх илчлэгдэх болно.

 

-2013 онд Тагнуулын төв газарт ажиллдаг байсан Эдвард Сноудан олон зуун материалыг хулгайлж, улсаасаа урвасан. Энэ тухайд?

-Тэр бол баатар. Хэн ч түүн шиг зориг гаргаж чадахгүй.

 

-Та олон улсаар хэрэн хэсч аллага үйлддэг байсан уу?

-Үгүй. Бүгд АНУ-д болсон.

 

-Монрогийн үхлийн талаар таамаг болон мэдээ, мэдээлэл хэвлэлээр гарах үед...?

-Би чихээ дараад, өөр зүйл бодохыг хичээдэг байсан.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Худлаа худлаа:
Ийм том гэрчийг зүгээр л ингээд ил цагаанаар үнэнээ илчлэх боломж олгох тэнэгүүд л ТТГ-т ажилладаг байв гэж. Ямар со сериал биш хэ хэ
2015-04-20
Зочин:
үхэх хүний үг үнэн байдаг. ардын зүйр үг
2015-04-18
зочин:
Үхэхээсээ өмнө олны танил болох гэсэн гаж донтон
2015-04-18
Зочин:
хөөрхий Зориг маань ийм хүмүүсийн захиалгаар алуулсан байхдаа
2015-04-17