Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өнгөрөгч хоногт нийт 341 дуудлага мэдээ, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15 бүртгэгдэж 16 хүн хүнд хөнгөн гэмтэж 1 хүн нас барсан. Тухайлбал, СХД-ийн нутаг Товчооны зам М-Ойл ШТС-ын баруун замд "Isuzu Eit" маркийн авто машины жолооч Д, явган зорчигч 30 настай эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Мөн БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Зүүн 4 замын автобусны буудлын замд Т.Корун маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэрэлтүүлгийн шон мөргөж 2 хүн гэмтээжээ.
Б.Хүлэг
Уншиж байна |