Согтуу жолоочоос болгоомжил

img

Баасан гаригт жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, осол аваар гаргах тохиолдол олширдог байна.

Иймээс жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Өнгөрөгч хоногт гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан дөрвөн жолооч зам тээврийн ослын гэмт хэрэгт холбогджээ. Мөн замын цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ