Крис Браун охинтойгоо уулзав

Ниа Ами гэх бүсгүй дуучин Крис Браунаас хүүхэдтэй болсон хэмээн мэдэгдэж, түүнээс нөхөн төлбөр шаардсан юм. Дуучин, Ами гэгчийг танихгүй хэмээн мэдэгдэж, өөрийгөө охины аав биш хэмээсэн билээ.
Тэгвэл дуучин залуу өчигдөр өөрийнхөө охин биш хэмээн үгүйсгэдэг байсан Ролити охинтойгоо уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Браун инстаграмдаа охинтойгоо авахуулсан зургаа байршуулаад Бурхны бэлэг. Ямар хөөрхөн юм бэ. Чи өөрийгөө сахиусан тэнгэр гэдгээ мэдэх үү” гэж бичжээ.
Тэрбээр охинтой адилхан улаан өнгийн цамц өмссөн байжээ. Хэвлэлүүд түүнийг Ролити охиныг өөрийн охин хэмээн хүлээн зөвшөөрч, охиноо өсгөхөөр болсон бололтой хэмээн мэдээлж эхэлсэн бөгөөд энэхүү мэдээллийг дуучны хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэж “Браун зүгээр л тэр охинтой уулзсан. Уулзсан гэх шалтгаанаар түүнийг охиноо хэмээн хүлээн зөвшөөрөхгүй. Зүгээр л олон нийтийн шахалтаас болж охинтой уулзсан” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ