Үндэсний үйлдвэрлэгчдийн тусламжийн цуваа замдаа гарчээ

Ой, хээрийн түймрийн улмаас нөхцөл байдал хүндрээд буй орон нутгийн ард иргэдэд туслахаар үндэсний үйлдвэрлэгчдийн тусламжийн цуваа хөдөлжээ.
Үндэсний үйлдвэрлэгч “Мах импекс”, “Милл Хаус”, "Талх чихэр", "Баянгол зочид буудал" компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан гамшгийн эсрэг нэгдсэн. Уг компаниудын 2000-аад ажилчин нэг өдрийн цалин болох 50 гаруй сая төгрөгийн гал унтраах багаж хэрэгсэл болон талх, нарийн боов, жигнэмэг, гурил, мах, махан бүтээгдэхүүн, ус ундаа, эм тариа, бэлэн гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг сэтгэлийн дэм болгон өгч буй юм.
Гамшигт нэрвэгдсэн аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн аврагчид, Зэвсэгт хүчний дайчид, гамшигийн голомтод ажиллаж буй нутгийн ард иргэд болон гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд хүлээлгэн өгч, тусламж үзүүлэх 17 хүний бүрэлдэхүүнтэй хүн хүч, эмнэлгийн ажилчдын баг, цуваа замдаа гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ