Дуглас эхнэрээ магтав

img

Холливуудын нэрт жүжигчин Майкл Дуглас “The Ellen Show”-д оролцох үеэрээ Хэрвээ би эхнэртэйгээ суугаагүй байсан бол галзуурах байсан” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Түүний эхнэр бол жүжигчин Кэтрин Зета Жонс билээ. Хос 2000 оны арваннэгдүгээр сард хуримаа хийсэн бөгөөд хоёр хүүхэдтэй юм. 2013 оны эхээр салцгаасан ч 2014 оны гуравдугаар сард эргэн нийлж буйгаа зарлаж, дахин хуримаа хийжээ.

 

Дуглас Миний эхнэр энэ ертөнцийн хамгийн сайхан бүсгүй. Бурхандаа би өдөр бүр талархаж явдаг. Энэ бүсгүй минийх биш өөр хэн нэгний эрдэнэ байсан бол би галзуурах байсан байх. Би 1999 оны эхээр эхнэртэйгээ анх удаагаа уулзаж байсан. Анх хараад л дурласан. Түүнийг эхнэрээ болгохын тулд дайнд ганцаараа явсан мэт хүнд байсан. Гэхдээ би ялалт байгуулж Кэтринийг эхнэрээ болгосон” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ