”Увдист цэцэгсийн ертөнц” үүдээ нээнэ

img

"Увдист цэцэгсийн ертөнц" цэцгийн үзэсгэлэн худалдаа ирэх тавдугаар сарын 1-3 ны өдрүүдийн 10.00-20.00 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төвийн музейд болно.

 

Уг үзэсгэлэн худалдааг “Увидаст цэцэг бүжих ертөнц” клубийнхэн зохион байгуулж байгаа аж.

 

Цэцэг, цэцэрлэгжүүлэлт бидний амьдралд нэн чухал. Тиймээс орчин тойрноо цэцэрлэгжүүлж эрүүл орчин бүрдүүлхийг хүссэн хэн бүхэнд уг үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй юм байна. Үзэсгэлэнгийн  үеэр тасалгааны цэцгийн хөрс сийрэгжүүлэлт, услалт, өвчин хортонтой тэмцэх, арчилгаа, бордоо гээд бүх талаар зөвлөгөө өгөх аж. 


Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ