Хятад айлд амьдарч байсан хүүхдийг авчирчээ

img

Хилийн чанадад амьдарч байсан насанд хүрээгүй 16 хүүхдийг Гадаад хэргийн яамны Консулын газраас эх оронд нь авчирчээ.

 

Тухайлбал, дөрвөн жилийн өмнө манай улсын иргэн нэгэн эмэгтэй БНХАУ-ын Эрээн хотын хятад айлд хүүхдээ орхиод явчихсан. Өөрөө архины хордлогын улмаас нас барж, хүүхдийг хятад айл өсгөсөн явдал гарчээ. Хүүхэд 6 нас хүрч, сургуульд орох болоход хятад айлын эзэн Эрээн дэх консулын газар ирж мэдэгдсэн байна.

 

Энэ тухай Консулын газрын захирал Н.Батаа “Хүүг үлдээсэн айл сайн хүмүүс байж, хүүхдийг сургуульд орох болохоор Эрээн дэх консулын газарт ирж хандсан. Монгол иргэншилтэй хүүхдийг тэнд сургуульд авдаггүй болохоор манай төлөөлөгчийн газарт хандсан байгаа юм. Бид эндээс хүүхдийн эмээг хайж олж уулзан, хүүг эх оронд нь авчирсан” гэж ярьсан.

 

Түүнчлэн манай улсын иргэд гадны оронд ажиллаж амьдрахдаа тухайн улсынхаа хууль дүрэмд захирагдан, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байсан юм.

 

Б.Хүлэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ashgui dee sain hyatad hun bdg l yum bna .. uils ni buteh boltugai ...sain uil ergej ireh bolnoo
2015-04-21
Зочин:
surguulid hutluud ochson, mongoliin konsul deer daguulaad irsen geheer gaigui l hujaa bjdee zailuul
2015-04-20
Зочин:
urdnii medeeg n harj bsan. huurhun mongol huu bnlee. ter hytad hun huug hooloj undlaad hunii daitai l osgoj bsan bnlee. Bayarlalaa gej helie dee. Haana ch sain hun, muu hun bdag. hujaa bolgon l adgiin amitan bish shuudee
2015-04-20
jjjjjj:
saihan hellee
2015-04-20
Зочин:
Ter ailiig hamt awchirch huuhdiig tsaash ni usguuleech. Mongol hun huuhdee gesen setgel gargaagui baihad Ter ail usguj baihad. Bid Hytad Mongol gej salahaas iluu Neg delhiin, Hun turluhtun shuudee. Hun l bol hun sh dee.
2015-04-20