Гэр бүлээрээ хэт даврагч болжээ

Британи улсад сууршиж байсан Сирийн иргэд гэр бүлээрээ хэт даврагч болохоор хилийн дээс алхсан байж болзошгүй хэмээн албаны хүмүүс мэдээлснийг “www.dailymail.co.uk” уламжлав. Тэднийг Сири улсаар дамжин Иракт очиж, “Халифын вант улс” бүлэглэлд элссэн хэмээн таамаглаж байна. 31 настай Асеф Малик, 29 настай Сара Киран, долоон настай Зоха, дөрвөн настай Есса, хоёр настай Юуха нарыг Сири улсад очих “Channel” гэх хөлөгт суусан бичлэг ил болжээ.
Цагдаа нар тэднийг орон даяар эрэн сурвалжилж, халдлага үйлдэхээс нь өмнө баривчлахаар ажиллаж эхэлсэн байна. Маликийн гэр бүл сураггүй алга болсны дараа цагдаа нар тэдний гэрт очжээ. Цагдаа нарыг очих үед гэрийн хаалгыг нь эвдэлж, бүх эд хогшлыг нь эвдэлсэн байж. Малик болон Сара нарыг сүрдүүлсэн эсвэл хэт даврагчидтай холбоо тогтоосон захиа, и-мэйлээр харьцсан эсэхийг тогтоогүй аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ