Фанатууд үймээн дэгдээжээ

img

 

2012 оны гуравдугаар сарын 26-нд Египетийн Порт Саид хотноо хотноо зохион байгуулагдсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр “Аль Масри” багийн фанатууд эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас 21 залуу амиа алдсан юм. Тус хотын цагдаа нар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан 10 хүнийг баривчилсан бөгөөд тэдний шүүх хурал өнгөрсөн сар болжээ. Шүүхээс тэднийг жагсаал зохион байгуулж олон хүн амиа алдахад хүргэсэн хэмээн буруутгаж, бүх насаар нь хорих ял оноосон билээ. Бүх насаараа хоригдох ял сонссон фанатуудын дэмжигчид өчигдөр 20.00 цагийн үед Порт Саид хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жагсагчид цагдаа нартай мөргөлдсний улмаас 74 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн байна. Өчигдөр болсон жагсаалд ойролцоогоор 10 мянга гаруй хүн оролцсон хэмээн тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Жагсаалыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай ус ашигласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ