Малайзын талд иргэний нэхэмжлэл гаргана

img

Манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон этгээдүүдэд Малайзын шүүхээс ялын дээд хэмжээ оноосон. Гэхдээ одоогоор шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Н.Батаагаас тодруулав.

 

-Гэмт этгээдүүдэд ялын дээд хэмжээ оноосон ч шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй байна. Манай талаас үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Ш.Алтантуяагийн хэрэгт 2007 оноос өнөөдрийг хүртэл анхаарал тавин ажиллаж байгаа. Төр засгаас ч  бас  тодорхой хэмжээний мөнгө төгрөг зарцуулсан. Хоёр хэрэгтэн цаазын дээд ял сонссон. Тэдний нэг Австралид, нөгөө нь Малайзад байгаа. Харамсалтай нь Австралийн талд хүмүүнлэгийн үүднээс цаазын дээд ял авсан этгээдийг шилжүүлэх практик байдаггүй юм байна. Гэхдээ бид асуудлыг Малайзын талд тавьж, Малайзын зүгээс Австралийн талд асуудлаа тавиад явж байна. Мөн талийгчийн аав н.Шаарийбуу гуайтай байнгын холбоотой ажилладаг.

 

-Энэ хэрэгт холбогдуулаад нэхэмжлэл гаргана гэж сонссон.

-Одоогийн байдлаар бид Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулаад иргэний нэхэмжлэлийн асуудлыг хөндөж байна. Талийгаачийн хүүхдүүд байгаа. Тиймээс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг Малайзын Засгийн газар үзүүлэх шаардлагатай гэсэн бид хамтраад тавьж байна. Малайз дахь өргөмжит консул бидэнтэй уулзаад энэ асуудлаар ярилцаад явж байгаа.

 

-Австралид байгаа этгээд хоригдож байгаа биз дээ.

-Австралид цагаачлалын албанд саатуулагдаад шоронд хоригдож байгаа.

 

Б.Буд

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ