“Тавантолгой”-н гэрээг өргөн бариагүй байна

Тавантолгойн гэрээний төслийн эцсийн хувилбарыг уншиж танилцсан талаараа УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх цахимаар жиргэсэн. Түүний жиргээ уг төслийг нууцаар өргөн барьжээ гэх хардлагыг нийгэм төрүүлээд байсан юм. Гэвч өнөөдрийн байдаар Тавантолгойн төслийг өргөн бариагүй байна.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг барихаар Засгийн газраас төлөвлөж байсан. Гэвч УИХ-ын ажлын дагалдах баримт бичгийн бүрдлийг 72 цагийн хугацаанд шалгах дэгтэйгээс хойшлогдсон билээ. Хэрвээ амралтын өдрүүдийг оролцуулан тооцдог бол 72 цагийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Тиймээс Тавантолгойн гэрээний төслийг өнөөдөр өргөн баригдвал УИХ шуурхай хэлэлцээд явах боломжтой юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ