Тимберлайк хүүгээ танилцуулав
2015-04-20

Дуучин Жастин Тимберлайк болон жүжигчин Жессика Бейл нар энэ сарын эхээр анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.  Хос хүүгээ  Силас Рендал Тимберлайк хэмээн нэрлэсэн юм. Тимберлайк өчигдөр твиттертээ хүүгийнхээ зургийг нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хүүгээ тэвэрсэн эхнэрийнхээ зураг дор “Ямар хөөрхөн юм бэ. Үнэхээр хөөрхөн байгаа биз. Гэрэл гэгээ бүх зүйл минь” гэж жиргэжээ. Дуучны гэр бүл ирэх сард худалдаанд гарах “Vogue” сэтгүүлийг чимэхээр болсон байна.  Жүжигчин бүсгүй мөн твиттертээ хүүгийнхээ зургийг байршуулаад “Гэр бүлд минь аз жаргал ерөөсөн бүх хүнд баярлалаа. Ээж байх ямар сайхан гэдгийг мэдрэх гайхалтай байна” хэмээн жиргэжээ.

 

Тимберлайк, Бейл нар 2012 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд 2013 оны хоёрдугаар сард хуримаа хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин