Бен Аффлекийн и-мэйлийг хакерджээ

img

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлекийн и-мэйл хаягийг хакерууд хакердсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хакерууд Аффлекийн и-мэйл дэх мэдээллийг нь олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.  Мөн зарим хүмүүстэй харилцсан и-мэйлийг нь байршуулжээ. Тэрбээр “Sony picture” компанийн гүйцэтгэх захирал Майкл Лунтон болон Луим Гейтс Харвардын их сургуулийн профессор Роотс гэх хүмүүстэй харилцсан и-мэйлийг нь хакерууд задалсан байна.   Ихэвчлэн ажил хэргийн талаар харилцан ярилцсан эдгээр и-мэйл олны анхаарлыг төдийлөн татахгүй байгааг хэвлэлийнхэн онцолжээ. Жүжигчин эр “www.telegraph.co.uk” сайтад “Олон нийтийн сүлжээ ашиглах нь алдартай хүмүүсийн хувьд асуудал үүсгэж эхэллээ. Бид ажил хэрэг болон хувийн амьдралаа и-мэйлээрээ дамжуулан, амжуулах тохиолдол цөөнгүй. Би хүссэн хүн бүхэнтэйгээ уулзаж чаддаггүй. Тиймээс л и-мэйл зэргийг ашигладаг. Би нэрээ нууцалж ямар нэг хаягтай болохыг хүсэхгүй байна. Гэхдээ нэрээ өөрчлөхгүйгээр олон нийтийн сүлжээ ашиглах толгойны өвчин боллоо” гэж ярьжээ. Өнгөрсөн онд Аффлекийн твиттерийг хакердаж, жүжигчний өмнөөс хэд хэдэн жиргээг нийтэлсэн удаатай. Энэхүү үйл явдлын дараа тэрбээр аргагүйн эрхэнд твиттерээ хаасан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

 

 



 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ